Мэдээ мэдээлэл

2018-04-11 05:40

 Цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор гол мөрөнд мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг гарахаас урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэн та цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр автомашин, ердийн хөсгөөр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

НАЛАЙХ ДҮҮРЭГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ШАЛГАЖ ДУУСЛАА.

2018-03-01 11:32
  • Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/300 тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг явуулах