ГАМШГААС ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДЭД СУРГАЛТ ЯВУУЛЛАА.

2018-04-11 03:53


 Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалтын танхимд түшиглэн, Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллага, Улаан загалмайн хороотой хамтран “Бэлэн бай” багцаар сайн дурын идэвхтэн-сургагч багш бэлтгэх сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулын талаарх мэдлэгийг иргэд олон нийтэд сургагч багш нарын сургалтаар хүргэх, гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг өрхийн түвшинд хүргэх, дүүрэгт тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулын үед өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлаа хангаж сурах, мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор Налайх дүүргийн Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн штаб, Насан туршийн боловсролын төв, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Чандмань-Налайх болон хороодын нийгмийн ажилтнуудыг энэхүү давтан сургултанд хамруулж, сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Т.Баярмаа, Улаан загалмайн хорооны арга зүйч багш, Д.Отгонбаатар нар хариуцан явууллаа. Хоёр өдрийн сургалтын дараа сайн дурын идэвхтнүүдэд сургагч багшийн гэрчилгээ гардуулан цаашдаа дүүрэг, орон нутгийн хэмжээнд иргэдэд гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах талаар мэдээ, мэдээлэл өгөх, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж хамтран ажиллах талаар  чиглэл өглөө.

Сургалтын хэрэглэгдэхүүнд “Багшлах арга зүй”, “Аюулгүй өрх зөвлөмж” “Гамшгаас хамгаалах үндэс” /иргэдэд/ /сайн дурыханд/ зориулсан ном, аюулгүй ирээдүй айл өрхөөс бэлэн бай гарын авлага материалыг ашиглан явууллаа. 

Сэтгэгдэл үлдээх