ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2018-07-06 02:36


Нийслэлийн Засаг драргын 2018 оны А/481 дүгээр захирамжийн хүрээнд хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулах ажлыг 2018 оны 07 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд хамтран хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтыг "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар", "Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар", "Нийслэлийн цагдаагийн газар", "Нийслэлийн эрүүл мэндийн газар"-тай хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Налайх дүүргийн "Нарлаг", "Жавхлант", "Анар", Төв аймгийн Эрдэнэ сумын "Хайрын билэг 1", Сонгинохайрхан дүүргийн "Нарс", Сүхбаатар дүүргийн "Янзага", "Маргаашийн хөгжил", зэрэг зуслангуудад Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, барилгын норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, гүйцэтгэлийг хангуулах ажлыг хэрхэн зохион байгуулсанд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаа. Хяналт шалгалтаар "Жавхлант", "Нарс", "Янзага" зуслангууд гал түймэр илрүүлэх дохиоллын хэрэгсэл суурьлуулаагүй, гал унтраах усан хангамжийн системийг төлөвлөөгүй, гал унтраагуурыг стандартын дагуу байрлуулаагүй зэрэг зөрчил дутагдлыг илрүүлэн ажиллаа. 

Сэтгэгдэл үлдээх