ЗАСАГ ДАРГА БАГ ТАМИРЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ.

2018-07-09 06:09


 Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ГУТОТСУ аварга шалгаруулах тэмцээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бэлтгэгдэж байгаа баг тамирчдын бэлтгэл сургуулилттай өөрийн биеэр ирж танилцлаа. Тэрээр тус хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчдад саадтай 100м 2 хоолой, 2 хушуу мөн тархалтын 2 хушууг Засаг дарга гардуулан өгч, дүүргийн иргэд олон нийт, Засаг захиргааны удирдлагуудыг төлөөлөн итгэл урам зоригоор жигүүрлэн тэмцээнд идэвхитэй бэлтгэж буй баг тамирчдад талархал илэрхийлээд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

 

Сэтгэгдэл үлдээх