ИРГЭДИЙГ ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

2018-07-09 06:26


 Зуны урин дулаан улиралтай холбоотойгоор нийслэлээс орон нутгийг зорих, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газраар аялах явдал ихэсч хүүхэд, багачууд болон аялал зугаалгаар явагчид аагим халуун өдрүүдэд гол, ус бараадан амрах энэ цаг үед тэдгээр иргэдэд хандсан урьдчилан сэргийлэх ажлыг  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд дараахь сэрэмжлүүлгийг хүргэх ажлыг тогтмол хугацаанд явуулсаар байгаа билээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эх томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж бага насны  хүүхдүүд усанд осолдох, эндэх тохиолдол гарсаар байна.  Усанд эндэж буй иргэдийн хувьд усны гүнзгий болон гүехэнээс үл хамаарч судаснууд гэнэт агшсанаас усан дотор гэнэт ухаан алдах, шүрмэс татсанаар сэлэх чадваргүй болж  хоол боловсруулах, амьсгалах эрхтэний замаар ус дүүрсэнээр амьсгалын дутагдалд орон амиа алдахад хүргэдэг байна.

Иргэд Та бүхэн аялал, зугаалаар явахдаа болон бусад үедээ хүүхэдэдээ  тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, усанд унаж осолдохоос урьдчилан сэргийлэх нь иргэн хүн таниас ихээхэн шалтгаална гэдгийг санаарай.

Та бага насны хүүхдээ голын ойр орчимд тоглуулахгүй байх, холын замд гарахдаа цаг агаарын талаар мэдээлэл авч байх, гол, мөрөн гатлах үедээ нөхцөл байдлыг сайтар үнэлсэний эцэст  аюулгүй байдлаа хангасны дараа усруу орох, мэдээлэлгүй газраар загасчлахгүй, завьтай аялахгүй байхыг  НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЖ БАЙНА. 

Сэтгэгдэл үлдээх