БОЛЗОШГҮЙ ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ САНУУЛЛАА.

2018-07-14 01:44


 БОЛЗОШГҮЙ ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖИЛ.
Ирэх Ням гараг буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн баруун хэсэг, Гурван тэс сумын орчмоос эхлэн урдаасаа ихээхэн усархаг борооны урсгал орж ирэхээр, мөн үдээс өмнө Өмнөговь, Дундговь нутгаар, үдийн орчим Төв, Дундговь, Говьсүмбэрийн нутгаар, үдээс хойш Зуунмод, Улаанбаатар, Төв аймгийн зүүн хэсгээр, оройдоо Хэнтий, Дорнодын хойд сумдаар борооны голлох хэсэг дайран өнгөрөхөөр байгаа тухай мэдээллийг Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас Онцгой байдлын албаны холбогдох газруудад мэдэгдсэн байна. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх арга хэмжээ авч, нийт 6 албан хаагч 1 Мотоцикл, 1 автомашинтай Горхи-Тэрэлжийн бүс нутаг, Байтаг богд, Их ам, Сайхны саравч зэрэг газруудад болон үер ус бууж болзошгүй газарт нутаглаж байгаа "Шугуйн" орчмын айл өрх иргэдэд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийг биечлэн хүргэж, заавар зөвлөмж бүхий боршур 185 ширхэгийг тарааж ажиллалаа.

Сэтгэгдэл үлдээх