НАЛАЙХ ДҮҮРЭГТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС ХАМГААЛАХ, АРИУТГАЛЫН ЦЭГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

2018-07-18 10:55


 Налайх дүүрэгтэй хил залгаа аймаг орон нутгаас мал амьтны гоц халдварт шүлхий өвчний халдвар нийслэл хотод тээвэрлэгдэн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр дүүргийн 5 дугаар хороо "Городок"-ийн уулзвар, 4 дүгээр зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2018 оны 07 дугаар сарын 14-ны өдрөөс 2018 оны 08 дугаар  сарын 15-ны өдрийг хүртэл ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалтын цэг ажиллуулах тухай дүүргийн Засаг даргын А/255 дугаар захирамж гарсан байна. Эдгээр цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах удирдлага, зохион байгуулалтаар хангах талаар  Онцгой байдлын хэлтсийн даргад,  хяналтын цэгүүдээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг шалгаж илэрсэн зөрчлийг даруй таслан зогсоох арга хэмжээг хуулийн хүрээнд авч 24 цагаар үүрэг гүйцэтгэж ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлэг, Цагдаагийн хэлтсүүдэд тус тус үүрэг болголоо. 

 

Сэтгэгдэл үлдээх