ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ИРГЭДЭД ХУРДАА ТОХИРУУЛЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙГ САНУУЛЛАА.

2018-07-18 11:44


 Өчигдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо "Шижирээгийн даваа"-ны уруу машин унасан дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн орлогч даргаар ахлуулсан бүрэлдэхүүн  ослын газарт очиж ажилласан байна.  Даваанаас замын  уруу газарт унасны улмаас автомашинаас шидэгдсэн  60 настай иргэн Б, П нарт  Онцгой байдлын хэлтсийн ажлын хэсэг яаралтай тусламж дуудаж дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өчээ. Тус газарт мөн дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар ослын учир шалтгааныг тодруулахаар очиж ажилласан байна.  Ойрын өдрүүдэд иргэд олон нийтэд, тээврийн хэрэгслээр замд зорчигчдод хандсан сэрэмжлүүлэг мэдээллийг төрөл бүрийн арга хэрэгслээр явуулж буй хэдий ч авто тээврийн осол аваарын улмаас эрдэнэт хүний эрүүл мэнд амь нас хохирох явдал буурахгүй байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа билээ.  ИРГЭДЭЭ ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭЖ, СОНОР СЭРЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ. 

Сэтгэгдэл үлдээх