БОЛЗОШГҮЙ ҮЕРИЙН АЮУЛААС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛСААР БАЙНА.

2018-07-18 12:11


 Налайх дүүргийн орчимд орсон их хэмжээний усархаг борооны улмаас зарим айл өрх усанд автаж Онцгой байдлын хэлтсийн дарга бие бүрэлдэхүүний хамт үер буусан газарт ажиллаж  айл өрх, албан байгууллагын барилга байгууламж, гэр сууцанд орсон борооны усыг шавхах, соруулах зэргээр хурдан хугацаанд аюулгүй болгох, иргэдийн амь насыг аврах, эд хөрөнгийг хамгаалах ажлыг яаралтай хугацаанд зохион байгуулсан байна.   

Тус дүүргийн 1 дүгээр хорооны айл өрхүүд богино хугацаанд орсон их хэмжээний усархаг борооны улмаас гэр сууц, гэр доторхи эд хогшил усанд австсан байсныг зөөвөрлөн уснаас зайлуулж, өндөр настан, бага насны хүүхдүүдийг аюулгүй газарт зөөвөрлөж холдуулах арга хэмжээг авсан байна. 

Сэтгэгдэл үлдээх