БАЙЛДААНЫ ТАРХАЛТЫН ТӨРЛӨӨР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

2018-07-23 02:51


 

Г    Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд НОБГ-ын харьяа Баянхошуун дахь сургалтын цогцолборт зохион байгуулагдаж өндөрлөлөө. Улсын аварга шалгаруулах энэхүү 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд “Алтан гадас”, “Мөнгөн дуулга”, “Од”, “Шонхор”, “Ган дуулга” гэсэн 5 клубын гал унтраах техникийн олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер 18, спортын мастер, дэд мастер 197, I, II, III зэрэгтэй нийт 600 гаруй тамирчин оролцсон байна. Тэмцээн, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж, хурд хүч авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараараа шалгарсан аваргуудаа тодруулснаар нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид “Байлдааны тархалт”-ын төрөлд 33,30 секундын амжилт гаргаж АЛТАН МЕДАЛЬ-ийн болзолыг хангаж шагнал хүртлээ. 
Хөлс хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараараа уралдаж түрүүлсэн багийн тамирчиддаа Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах-аврах 28 дугаар ангийн нийт бүрэлдэхүүний өмнөөс халуун баяр хүргэе.
Хөлс хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараараа уралдаж түрүүлсэн багийн тамирчиддаа Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах-аврах 28 дугаар ангийн нийт бүрэлдэхүүний өмнөөс халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл үлдээх