ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ТОГТМОЛ ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

2018-07-23 03:53


 Налайх дүүрэгт орсон их хэмжээний хур борооны улмаас гудамж зам талбай, гэр хорооллын айл өрхүүдийн ариун цэвэр /жорлон/-ийн бохир хальж орчныг бохирдол үүссэн эсэхийг шалгаж,  авто замын доогуурх ус нэвтрүүлэх гаргалгаа, хоолойг шалгах, шаардлагатай авто замуудад ус нэвтрүүлэх шугам хоолой шинээр байрлуулах ажлыг зохион байгуулах,  дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй айл өрхийн судалгааг гаргах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажлыг Онцгой байдлын хэлтсээс хэрэгжүүлж  “Уурхайчид”-ын  23, 24, 25, 26 дугаар гудамж,  Өвөршанд,  АНУ хотхон, Нарлагын орчмын үер бууж болзошгүй эрсдэл бүхий газарт амьдарч буй айл өрхөд урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа.  Үерийн улмаас авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хуримтлагдсан  лаг шавар, хогийг бүрэн цэвэрлүүлэх,  орчны бохирдлыг арилгах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх ажлыг айл өрх, иргэдэд хандуулан зохион байгуулж байна.  

Амралтын улиралд  иргэд олноороо  амралт зугаалгаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлж дэхь байгалийн цогцолбор газрыг  зорьж,  Туул голын  эрэг дагуу  амрахдаа үерлэсэн голын усанд орох,  ялангуяа өндөр настан болон бага насны хүүхдүүдыг хараа хяналтгүй байлгаснаас осолдож болзошгүй байгааг Онцгой байдлын хэлтсийн даргын үүрэг чиглэлийн дагуу бэлтгэл ээлжийн албан хаагчид   тогтмол хугацаанд урьдчилан сэргийлэх  эргүүлээр ажиллаж  Тэрэлжийн гүүр,   6 дугаар хорооны хүн ам олноор цуглардаг голын орчимд,  мөн тус хорооны Туул голын гарам дээр,  Тэрэлжийн ой модонд доторхи гэр амралтууд болон майхан барьсан иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх  ажлыг  зохион байгуулж  давхардсан тоогоор нийт  1800 орчим иргэн хуулийн этгээдэд  3000 ширхэг  санамж  сэрэмжлүүлэг хүргэж ажилласан  байна. 

Сэтгэгдэл үлдээх