ХАМТАРСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

2018-08-01 02:15


 Онцгой байдлын хэлтэс, Хилийн 0303 дугаар тусгай салбар хоорондын хамтарсан сургалтыг батлагдсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс танхимын сургалтаар эхлүүллээ. Онцгой байдлын хэлтсээс "Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ", "Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай" сэдвээр 1:20 цагийн сургалтыг Хилийн 0303 дугаар тусгай салбарын 34 албан хаагчдад явуулсан бол, тус тусгай салбараас Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдад "Галын бэлтгэл"-ийн чиглэлээр 1:20 цагийн сургалтыг зохион байгуулж явууллаа. Мөн дараагийн удаа хамтарсан сургалтаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг 7 хоногийн Пүрэв гараг бүр зохион байгуулахаар сургалтын төлөвлөгөөнд тусгасан байна.

 

Сэтгэгдэл үлдээх