ГАМШГААС ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-08-15 08:07


 Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн албан хаагчдад болон  нийт хороодын иргэдэд Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, ахмад Т.Баярмаа, ГТУА 28 дугаар ангийн Салааны захирагчийн туслах, дэслэгч  А.Солонго нар тус байгууллагуудад, гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжоор иргэн хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хүлээх эрх үүрэг, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхаарах зүйлийн талаар сургалт явуулж, сургалтын үеэр болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажиллалаа. Мөн гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг танилцуулж, гамшгийн өмнө болон гамшгийн үеийн, гамшгийн дараахь үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоог сургалтаар танилцуулав. 

Сэтгэгдэл үлдээх