БОЛЗОШГҮЙ УСНЫ АЮУЛААС АВРАН ХАМГААЛАХ УСЧИН АВРАГЧДЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2018-08-15 08:15


Үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, усанд нэрвэгдэгчийг цаг алдалгүй амь насыг нь авран хамгаалах, аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж, аврах ажиллагааг үр дүнтэй явуулах зорилгоор энэхүү дадлага сургуулийг Тэрэлжийн гүүр, Туул гол дээр зохион байгууллаа. Дадлага сургуулийн зааварлагч багшаар Нийслэлийн Онцгой байдлын газрын "Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв"-ийн Сургагч багш х/ч Цогтбаяр ажилласан байна. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс усчин аврагчдынхаа бэлтгэл сургуулилтыг тасралтгүй үр дүнтэй явуулахын тулд өөрсдийн боломж дээр суурилан сургалт явуулахаас гадна, Налайх дүүргийн Цэргийн хүрээний анги байгууллагуудын удирдлагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар энэ Лхагва гарагт буюу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хилийн цэргийн 0303 дугаар анги байгууллагатай хамтран "УРСГАЛ УСНААС НЭРВЭГДЭГЧДИЙГ АВРАН ХАМГААЛАХ" дадлага сургуулийг тус ангийн албан хаагчдад сургалт явуулахаар бэлтгэл хангаж байна. 

Сэтгэгдэл үлдээх