НАЛАЙХ ДҮҮРЭГТ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2018-08-22 07:36


Тарваган тахал өвчин тархаж болзошгүй энэ үед хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхааруулж Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх дүүргээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулах пост ажиллуулж эхэллээ. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин бөгөөд манай орны 17 аймгийн 140 гаруй суманд тарваган тахлын байгалийн голомттой буюу эрсдэлтэйд тооцогддог байна. Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин зорчигч иргэдийг түр саатуулан шалгаж хяналт тавих тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх А-24 постыг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажиллуулж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн албан хаагч нар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Постын шалган нэвтрүүлэхээр зорчсон иргэдэд эдгээр байгууллагуудаас иргэдэд тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм гэдгийг сануулан, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг Онцгой байдлын хэлтсийн албан хаагч нар тухай бүр хүргэж байгаа бөгөөд халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар нян тархах, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжих өндөр эрсдэлтэй болохыг хэлж анхааруулан ухуулга сурталчилгааг хийж байна.

Сэтгэгдэл үлдээх