УСНЫ ОСЛООР НЭГ ХҮН АМЬ НАСАА АЛДАА.

2018-10-08 13:02


2018 оны 10 дугаар сарын 02 ны өдрийн 15 цаг 33 минутанд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай дуудлагын 7023101 дугаарын утсанд дүүргийн 5-р хороо “Бүс нуур”-нд морьтой иргэн осолдож сураггүй алга болсон гэсэн мэдээллийг иргэн У гэгч өгсний дагуу тус хэлтсийн дарга хурандаа Г.Баттөгсөөр ахлуулсан 5 албан хаагч 1 автомашин, завь иж бүрэн шумбах хэрэгсэлтэй, НОБГ-ын Аврах анги 105-ийн уснаас эрэн хайх бүлгийн 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх аврах ажлыг зохион явуулж 2018 оны 10-р сарын 3 ны өдрийн 08:54 цагт иргэн О 28 настай эрэгтэй усанд осолдож нас барсан байсныг уснаас гаргаж Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн шүүх шинжилгээний тасагт хүлээлгэн өгсөн.

Тус дуудлагаар НДОБХ-ийн 15 алба хаагч, 3 автомашин, НАА 105-ийн УЭХА бүлгийн 5 алба хаагч 1 автомашин нийт 18 алба хаагч 4 автомашинтай уснаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.

 

Сэтгэгдэл үлдээх