2 ИРГЭНИЙ АМЬ НАС БОЛОН ЭД ХӨРӨНГИЙГ АВРАН ХАМГААЛЖ АЖИЛЛАЛАА.

2018-10-08 14:21


2018 оны 10 дугаар сарын 08 ны өдрийн 14 цаг 15 минутанд МШУТөвөөс Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн шуурхай 89322101 дугаарын утсанд Туулын гүүр орчимд машин усанд сууж 2 иргэн машинаасаа гарч чадахгүй байна гэсэн дуудлага өгсөний дагуу хэлтсийн орлогч дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 5 албан хаагч 2 автомашинтай гарч дүүргийн 1 дүгээр хороо Мойлтын тохой амралт сувилалын газрын зүүн хойно Туул голд 2 иргэн HUMMER H3 маркын  автомашинтай гол гаталж байгаад усанд сууж машинаасаа гарч чадахгүй байсныг аврах ажиллагаа явуулж иргэн А, З нарын амь нас болон эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.  

 

Сэтгэгдэл үлдээх